Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд төсвийн хөрөнгөөр нийслэлийн 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891,2 метр урт гүүр, 80.850 метр квадрат явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр авто зам, гүүр барих ажил дөрөвдүгээр сарын 25-наас эхэлжээ. Тодруулбал, Гачууртын зам буюу Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл зорчих хэсэг, явган зам болон Улиастай голын дээгүүрх 97.3 метр гүүр бүхий нийт 4.27 км урт замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК барьж байгуулах юм.
Замын зорчих хэсгийг энэ онд, замыг бүхэлд нь 2023 оны аравдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар зорин ажиллаж буй. Тэгвэл тус авто замыг барьж, зорьсон хугацаанд ашиглалтад оруулахын тулд нийт 100 орчим нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай болсон байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллалаа.
Өдгөө зам барих газрын хөрсийг хуулж, цахилгааны шугам сүлжээг зөөн, бэлтгэл ажлыг хангаж буй юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар “Бүтээн байгуулалтын сар цөөн учраас ажлаа эрчимжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр ажиллаж байна. Шинээр тавих замын анхны зураг төсөл 2012 онд гарснаас хойш суурьшлын бүсэд айлууд болон барилга, үл хөдлөх хөрөнгө нэмэгдсэн тул газар чөлөөлөхөд бэрхшээл гарч байгаа ч үүнийг шийдэн, зам барих ажлыг эрчимжүүлэхээр зорьж байгаа” хэмээлээ.
Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл авто зам барьснаар уг чиглэлд замын шинэ сүлжээ бий болж, замын хөдөлгөөний ачаалал багасаж, түгжрэл буурах чухал ач холбогдолтой. Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын бүтээн байгуулалтын үр дүнд гол замууд дахь хөдөлгөөний эрчим 20 хувиар буурах судалгааны дүн гарсан юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
“Өгөгдлийн Засаглалыг бий болгосон цагт хиймэл оюуны үр шимийг хүртэнэ”
Хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдөр Банк, санхүү, финтекийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад...