Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Бенвуа Боскит тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хотын дарга Дэлхийн банк нь нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, авто замын түгжрэлийг шийдвэрлэх зэрэг томоохон салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжин ажиллаж ирсэн Улаанбаатар хотын найдвартай түнш гэдгийг онцолж, талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Улаанбаатар хот дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах, импортыг орлох дэлхийн жишигт хүрсэн хөнгөн үйлдвэрийн эко парк бий болгохоор ажиллаж буйгаа дурдаад, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Тус хөнгөн үйлдвэрийн паркийг байгуулснаар дагуул хот хөгжих үндсэн дэд бүтцийг тавих төдийгүй хотын хүн амын төвлөрөл багасаж, авто замын түгжрэл буурах, хөрс, усны бохирдол багасах, зориулалтын цэвэрлэх байгууламжийг байгуулах өндөр ач холбогдолтой юм.
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Бенвуа Боскит одоо хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийн талаар нийслэлийн удирдлагуудтай хэлэлцэж, Эмээлтийн бүс нутаг чухал ач холбогдолтой газар гэдгийг онцлов. Түүнчлэн бусад улсын сайн туршлагыг Монголд нэвтрүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Нийслэлийн зүгээс Дэлхийн банктай хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах, тогтвортой авто зам, тээврийн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж буй юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
More Stories
Зайсангийн хуучин гүүрийг маргааш хаана
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 10-наас долдугаар сарын 10-ны өдөр хүртэл бүрэн хааж, буулган шинэ гүүр...
Б.Пүрэвдорж: Б.Батцэцэг сайд аа дандаа МАН-ын хүн оруулж ирэхгүй шүү. Хамтарч байгаа учраас томилгоог хамтарч хийх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар БНПУ-д суух Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Элчин сайдын томилгоотой холбоотой...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб...
Дээд шүүх Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзлаа
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч өчигдөр хуралдан, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан...
УБЦТС: Цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг энэ сарын 25-аас хойш хийгээгүй
Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “ДЦС 2” ТӨХК-аас 6 кВ-ын Цамхаг агаарын шугамд гэмтэл гарч тасарсны улмаас...