Ардчилсан нам зориулалтын бус байр ашиглаж байгаа талаар иргэн Б.Амгаланбаатар хэвлэлийн хурал хийж байна. Тэрээр “Бид бүхэн өнгөрсөн жилийн 8 дугаар сараас эхлээд ард харагдаж байгаа “Шонхор таур” одоо “Централ оффис” гэсэн нэртэй болсон байна лээ.

Энэ “Шонхор таур”-ын газрыг С.Эрдэнэ гэгч хүн тусгай мэргэжлийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв барина хэмээн анхны зориулалтаар авсан байдаг. Гэтэл 2014 оны 12 сарын 30-ны өдөр ашиглалтанд орсон энэ барилга өнөөдөр хүртэл 8 жилийн хугацаанд зориулалтаараа ашиглагдахгүй байгаа талаар ярьсаар байгаа.

Эдний гэр бүл энэ барилгыг зориулалтаар нь ашиглахгүй юм байна. Дээр нь С.Эрдэнэ гэдэг хүн өөрийгөө АН-ын дарга хэмээн өргөмжилж тэр нь бол Улсын Дээд Шүүхт бүртгэлгүй. Өөрийнхөө дагуул хүмүүсийг дагуулж, энэ барилгыг АН-ын барилга хэмээн нэрийдэж ёс зүйд нийцэхгүй үйлдэл гаргаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхэд шиг гүйж харайгаад тоглож чадахгүй. Тийм учраас төлөөлөл болгож энэ тэргэнцэрүүдийг авчирсан. С.Эрдэнэ энэ хүнд ямар ч ёс зүй алгаа. Тийм учраас ийм хүмүүст битгий боломж олгооч. Надад бүх баримт нь бий. Энэхүү барилгыг анх 2010 оны 6 сарын 1-ны өдөр номер 74 дугаартай Нийслэлийн газрын албанд хүсэлт өгсөн байгаа юм. Гүйцэтгэх захирлаар С.Эрдэнэ өөрийн охин болох Э.Содгэрэл гарын үсэг зурсан байгаа юм. Гэхдээ сургалтын төв барих нь хотын үзэмжинд муугаар нөлөөлөх учраас газраа солих хүсэлт өгсөн нь энэ байгаа юм. Тэгээд зүүн хойд талд байршлыг нь солиод энд анх авахдаа 330кв газрыг 2010 онд нийслэлийн газрын албаны захирамжаар авсан байдаг. Тэгээд дараа нь энэхүү барилга 2014 оны 12 сарын 31-ны өдөр ашиглалтанд орсон байдаг. Гэхдээ 601м болгож авсан байдаг аа. Энэ үед тухайн үед Бат-үүл гэдэг хүн хотын дарга байсан. Өнөөдөр С.Эрдэнэ Бат-үүл хоёр энгийн хамт тэмцэж байгаа зүйл бол биш ээ. Энэ хоёр ашиг сонирхол нэгтэй. Хамт нийлж газар авсан энэ мэт газар зөндөө байгаа” гэлээ.


More Stories
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
