Сүүн зам галактикийн төв дэх хар нүхний анхны зураг ил боллоо

Сүүн зам галактикийн төв дэх хар нүхний анхны зураг ил боллоо.

5-р сарын 12-ны Пүрэв гаригийн энэ өдрөөр эрдэмтэд бидний тойрон бүждэг сүүн зам галактикийн төв дэх хэт хүнд масстай хар нүхний анхны зургийг ил болголоо.

Энэхүү хар нүхийг Sagittarius A* хэмээн нэрлэдэг ба үүнтэй адил Event Horizen Telescope-оор 2019 онд өөр галактикийн зүрхэнд орших хар нүхний зургийг авч байсан билээ.

Sagittarius A* нь 4 сая нарны масстай ба дэлхийгээс 26,000 гэрлийн жилийн зайд оршино. (Гэрэл жилийн хугацаанд 9.5 триллион км зам туулна)

2019 онд зургийг нь ил болгож байсан Messiar 87 (M87) галактикийн M87 хар нүх нь Saggittarius A* хар нүхтэй харьцуулбал 6.5 тербум нарны масстай ба дэлхийгээс 54 сая гэрлийн жилийн алсад оршино.

Эх сурвалж: reuters.com

+ There are no comments

Add yours