ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэл хөтөлбөрийн санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шахтбау Нордхаузен ХХК болон Хасу Мегаватт ХХК-ийн хамтарсан “Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл” төсөл Монгол улсад хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр байгуулсан Олон улсын стандартын “Гагнуурын сургалтын төв”-ийн нээлт өнөөдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд ХБНГУ-ын Элчин сайдын яамны Байнгын төлөөлөгч Регина Рутенберг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ази хариуцсан менежер Мартина Агрел, “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт” төслийн менежер Беате Диппмар, ХНХ-ын яамны боловсрол, судалгаа, мэдээлэл, арга зүйн төвийн дарга Ц.Батдорж, Шахтбау Нордхаузен ХХК-ийн Олон улсын уул уурхайн хэлтсийн дарга Олаф Шмидт, Хасу Мегаватт ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Оргил, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн дарга Д.Бүүвэйбаатар, Ора металл ХХК-ийн захирал С.Бат-Эрдэнэ, “Эрдмин” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ц.Энхбаяр болон баялаг бүтээгч уурхайчдын төлөөлөл оролцлоо.
“Гагнуурын сургалтын төв”-ийг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хэлсэн үгэндээ, “Эрдэнэт үйлдвэр 2019 оноос Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар 224 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталж өгсөн. Энэ үндсэн чиглэлд тусгагдсан нэг чухал заалт бол “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хөгжлийн асуудал юм. Иймээс уул уурхайн салбарын мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэх бодлого, хамтын ажиллагааны хүрээнд энэ төсөл хэрэгжиж, “Гагнуурын төв”-ийг нээж байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Орхон аймгийн аж үйлдвэрийн салбарт, цаашлаад манай улсын уул уурхайн салбарт мэргэжлийн чадавхтай, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулах төсөл хэрэгжиж байгаад төслийн оролцогч талууд Германы элчин сайдын яамны хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.
Уг төсөл Герман Монголын хамтарсан МСҮТ болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр хэрэгжиж байгаа аж. Одоогийн байдлаар тус төв 10 шинэ тоног төхөөрөмж хүлээн авч суурилуулжээ. Мөн зориулалтын агааржуулалтын систем тавьсан 16 өрөө тасалгаатай болж, үйл ажиллагаа явуулах хүчин чадал нэмэгджээ.
Ийнхүү “Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл” төсөл амжилттай хэрэгжсэнээр дэлхийн стандартыг Монголчууд эзэмших нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ талаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү: “Энэ төслийн нээлт 2019 оны 12 сард Улаанбаатар хотод анх болж байлаа. Германаас багш нар ирж суралцагчдад хичээл орсон. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлтээс шалтгаалан хүмүүсийг Германд сургах үйл явц хойшилсон. Манай сургууль жилд 3-4 удаа гагнуурчны элсэлт авдаг. Харин зэрэг нэмэх сургалт цех, нэгжүүдийн захиалгаар тогтмол явагддаг. Гагнуурын сургалтууд уламжлалт стандартаараа явна. Гагнуурын төвийн шинэ тоног төхөөрөмжүүд ашиглалтад орж байна. Ирэх долоо хоногоос манай багш нар Герман-Монголын хамтарсан Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд урьдчилсан сургалтад хамрагдана. Герман багш нар хичээл орно. Дараагийн шатанд Герман улсад сургалтад хамрагдана. Олон улсын эрхтэй гагнуурчин бэлтгэхийн тулд багш нар нь олон улсын эрх авах ёстой. Иймээс манай багш нарт олон улсын эрх олгож, гэрчилгээжүүлнэ. Олон улсын гагнуурын сургалтын эрх олгох үйл ажиллагаа багш нар гэрчилгээ авснаар эхэлнэ. Сургалтын хөтөлбөрүүдийг ISO 9606 Олон улсын стандартын дагуу Герман хэлнээс орчуулах ажил хийгдэж байна” хэмээн онцлов.
More Stories
Холимог тулаанч Г.Чинзоригт гурван жилийн хорих ял оноожээ
Энэ оны зургаадугаар сард холимог тулааны спортоор танигдсан Г.Чинзориг төмрөөр хүн зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас...
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Б.Энхбаярыг томилох асуудлыг энэ долоо хоногийн Баасан гарагт хэлэлцэхээр товлогдсон байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо өнгөрөгч Мягмар гарагт мэдэгдсэн. Засгийн газрын гишүүнийг...
Өмгөөлөгч Ч.Болд, Амиа алдсан охины хэргийг өмгөөлөгч Б.Солонго бид хоёр өмгөөлж байгаа
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2024 оны зургадугаар сарын...
SDY-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва Германы залуучуудын байгууллагын удирдлагуудтай уулзаж, санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Социал Демократ намын дэргэдэх...
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
Засгийн газрын өнөөдрийн /2025.09.10/ хуралдаанаар "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30...