“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйгаас үүсэж буй тоосны дэгдэлтийг Agaar.mn-ээр өдөр бүр мэдээлж байгаа тухай орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ. Тодруулбал, цагаан тоосны агаар орчинд үзүүлж байгаа хэмжилтийн мэдээллийг холбох ажлууд хийгдэж байна.

✅Ингэснээр агаарын чанарын мэдээллийг ил тод, тухай бүрт нь олон нийтэд мэдээллэх юм.

✅Одоогоор харуулын суурин станцыг нөлөөллийн бүсэд шилжүүлэх, программ шинэчлэлт, станцыг нүүлгэн шилжүүлэх газрын байршлыг харилцан тохиролцох ажлууд хийгдэж байна.

✅Агаарын чанарын харуулыг 2 дугаар цэцэрлэг, “Төмөр тууз” ХХК-д тус тус шилжүүлэн байршуулахаар Орхон аймгийн ЗДТГ-аас албан бичиг хүргүүлжээ.

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Олон улсын стандартаар сургах “Гагнуурын сургалтын төв”-ийн нээлт боллоо
Next post Г.Галтайхүү: Мод шарлаад эхлэвэл төмөр дутагдсан гэсэн үг