Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд Татварын Ерөнхий газраас 2021 оны шилдэг татвар төлөгчдийг зарлалаа. Улсын хэмжээнд 20 тэрбум төгрөгөөс дээш орлоготой том ангиллын 811 баялаг бүтээгч байдаг бөгөөд 2021 онд 5.7 их наяд төгрөгийн татвар төлжээ. Том ангиллын татвар төлөгчдийн тэргүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюутолгой ХХК, Хаан банк ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Болдтөмөр Ерөө гол ХХК, Голомт банк ХХК, Энержиресурс ХХК, Монгол Алт МАК ХХК, Монгол Алт Мак ХХК, Монголросцветмет ТӨҮГ, Юнител ХХК -иудыг нэрлэжээ.
Мөн дунд ангилалд 3-20 тэрбум төгрөгийн орлоготой үндэсний томоохон ажил олгогч 1540 татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд 598.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Харин бичил ангилалд 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой 192 094 хариуцлагатай татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд нийт 167.9 тэрбум төгрөг, жижиг ангиллын 37454 татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд 1.1 их наяд төгрөгийн татвар төлжээ.More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
