Төв талбайд дэвссэн хиймэл зүлэг рүү иргэдийг нэвтрүүлэхгүй

Монголын хөлбөмбөгийн холбооноос “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлыг хангаж, Сүхбаатарын талбайд хиймэл зүлэг дэвссэн.

Харин иргэд тус зүлгэн дээр амарч, хэвтэн, чөлөөт цагаа өнгөрүүлсэн нь нийслэлчүүдэд ногоон байгууламж хэрэгтэй байгааг харуулсан явдал болсон билээ.

Тэгвэл өнөөдрөөс зүлэг дэвссэн талбайд иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа аж. Тодруулбал, зүлэг угсралтын ажил явагдаж байгаа тул иргэдийг тус талбайд нэвтрэхгүй байхыг хүссэн байна.  

+ There are no comments

Add yours