БНСУ-ын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Монгол Улсад аяллаар ирэх Бүгд Найрамдах Солонгос Улсын/БНСУ/ иргэдийг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна.Тодруулбал Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөхөөр болжээ.

Энэ нь аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилготой байна.

+ There are no comments

Add yours