УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ .
Тэрбээр “Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар” уриатай тайван жагсаалыг тавдугаар сарын 5-н буюу Пүрэв гарагийн 12:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буйгаа мэдээлсэн юм.
Мөн тэрбээр УИХ-аар өнгөрөгч долоо хоногт хэлэлцсэн Хөгжлийн Банкны гэх хэрэгт холбогдсон нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хөгжлийн Банкнаас хулгай хийсэн улстөрчид парламентад сонгогдоод хуулийн хамгаалалтад орчхоод байна. Гэтэл ангийн нөхөд маань хаалттайгаар дотроо ярилцаж байгаад хамгаалж авч үлдэж байгаа нь буруу. Ингэх юм бол бид авлигыг дийлж чадахгүй, хөгжихгүй.
Ард түмний төлөөлөл болж парламтентад сууж байгаа хүмүүс хуулийн байгууллагын оруулж ирсэн асуудлыг дэмжих ёстой. УИХ “Та хулгайч, та буруутай” гэж шүүх эрхгүй ч хуулийн байгууллагад шалгах боломжийг нь олгох эрхтэй. Энэ асуудлыг УИХ нээлттэй хэлэлц.
Нээлттэй хэлэлцвэл бие биеэ хайрлаж, өмөөрч чадахгүй шүү дээ. Надад ирсэн мэдээллээр хамгийн их хамгаалсан гишүүн бол С.Ганбаатар. Ямар шударга улстөрч билээ. Гэтэл хаалттай хуралдааны үеэр Хөгжлийн Банктай холбогдсон улстөрчдийг хамгийн их хамгаалсан хүн бол С.Ганбаатар. Яагаад гэвэл өөрийнх нь асуудал Хөгжлийн Банканд байгаа юм байна. Ийм л байна” гэлээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
