2050 Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, дахин ашиглах, боловсруулах менежментийг хэрэгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах, хаягдлыг бүрэн дахин боловсруулж, сэргээн ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, аюултай хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалттай байгууламж байгуулж, аюултай хог хаягдал хяналтгүй тархах байдлыг хумих тухай заасан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хог хаягдлын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцон, хэлэлцэж тодорхой үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага, албан тушаалтанд өглөө.Тухайлбал,
Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тусгагдсан хог хаягдлын талаарх боловсролын агуулгыг сайжруулах, боловсролын байгууллагын энгийн хог хаягдлын норматив хэмжээг тогтоох, хог хаягдлаас үүдэлтэй бохирдлыг цэвэрлэх, бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах арга, технологийн талаар арга зүйн зөвлөмж боловсруулахыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд,
Хог хаягдлыг сэргээн ашиглах үйл ажиллагаанаас гарган авсан эрчим хүчний үнийн тооцоог хянаж, тариф батлахыг Эрчим хүчний зохицуулах хороонд,
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг иргэнээр тооцон бодитоор тогтоох, хог хаягдлыг ангилан ялгаж, тээвэрлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, хог тээврийн байгууллагуудыг хувийн хэвшилд шилжүүлж, өрсөлдөөнийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар судалж 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын албанд,
Аймгийн төвүүдийн хог хаягдлын төвлөрсөн цэг болон ландфиллыг батлагдсан зураг, стандартын дагуу байгуулах, усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, голын ойролцоо эрүүл ахуйн бүсийн заагийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлыг ангилан ялгах дадлыг төлөвшүүлэх, хог тээвэрлэх хуваарийг батлуулан мөрдөх, улсын тусгай хамгаалалттай газар болон сав газрын ойролцоо ил задгай хог хаягдал үүсгэхгүй байх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Мөн “Хог хаягдал боловсруулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийн үйл ажиллагаанд холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Захирагчийн Ажлын албанд хариуцууллаа.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
More Stories
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...
Баянбүрдийн тойргийг дөрвөн замын уулзвар болгоход 318 САЯ төгрөгийн төсөв баталжээ
Өнгөрсөн 10-р сарын 15-нд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэйн өндөрлөг” хөшөө бусдын санамсаргүй үйлдлийн улмаас...
Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад осол гарсны улмаас 1,500 өрх халаалтгүй болжээ
ОХУ-ын Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад өчигдөр буюу 2025 оны 12 сарын 07-ны өдөр осол гарсны улмаас 1,500 орчим өрх...