Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорьжээ

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Прокурорын байгууллага уг саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2022.04.20/ шилжүүлсэн байна.

Тус шүүхэд өнөөдөр /2022.04.21/ 09:00 цагт Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх саналыг хэлэлцэж Д.Эрдэнбилэгт нэг сарын хугацаанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн ажилтан З.Баяржаргал мэдээллээ.

+ There are no comments

Add yours