Ган-Очир: ТЕГ-аас улстөрчдийн хэргийг шалгадаггүй, хэргийг хааж надад 15 хэрэг тохсон
Иргэн н.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан эсэхийг шалгуулахаар АТГ-т нотлох баримт хүлээлгэн өгч мэдээлэл хийлээ.
н.Ган-Очир: ” УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрхийг хууль бусаар авахдаа тухайн нэр дэвшиж гарч ирсэн хүмүүст мөнгө тарааж өөрийн намд элсүүлэн, төрийн эрхийг хууль бусаар авсан талаарх баримтыг АТГ-д хүлээлгэн өгч байгаа юм. Өөрөө хоёр тэрбум төгрөг өгч УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Эдгээр баримт дээр үндэслээд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна. Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу албан тушаалаа хэтрүүлэн ашигласан. Эрүүгийн хуулийэн 19.2 буюу төрийн эрхийг хууль бусар авахад оролцсон. УИХ-ын ёс зүйн тухай хуулийн 31.1-т зааснаар УИХ-ын гишүүний хэм хэмжээг хэтрүүлсэн гэсэн гурван зүйл ангиар шийтгэгдэх ёстой гэж үзэж байгаа.
Баримтууд Тагнуулын Ерөнхий газарт байгаа. Тагнуулын Ерөнхий газар энэ хэргийг шалгаж өгдөггүй. Хэргийг хааж намайг сүрдүүлэх, гэмт хэрэг тохох чиглэлээр хоёр жилийн хугацаанд ажиллаж байгаа. Нийтдээ эрүүгийн 15 хэрэг тохсон” гэлээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
