Улсын хэмжээнд энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 148,618 тонн шатахууны нөөц байна. Тодруулбал,
АИ-92 авто бензин 52,138 тонн, 39 хоногийн нөөц
АИ-95 авто бензин 4,713 тонн, 53 хоногийн нөөц
А-80 авто бензин 11,678 тонн, 70 хоногийн нөөц
Дизель түлш 79,296 тонн буюу 29 хоногийн нөөц тус тус байгаа юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 78,012 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж. Нийслэлийн шатахууны нөөцийн мэдээллийг тодруулбал, А-80 авто бензин 3,161 тонн, АИ-92 авто бензин 30,770 тонн байна. Харин АИ-95 авто бензин 3,010 тонн, дизель түлш 40,321 тонн байгаа гэдгийг мэдээллээ.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,479 тонн, хангайн бүсэд 10,675 тонн байна. Харин төвийн бүсэд 32,555 тонн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл нөөц 9,757 тонн байгаа юм.
Манай улс энэ он гарсаар нийт 470.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд, А-80 авто бензин 11.5 мянган тонн, АИ-92 авто бензин 174.6 мянган тонн, АИ-95/98 авто бензин 8.6 мянган тонн, дизель түлш 233.9 мянган тонн, онгоцны түлш 8.5 мянган тонн, бусад 33.8 мянган тонн байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....