Сэрэмжлүүлэг: Согтуу залуус хайчаар нэгнийхээ аминд хүрчээ

Архидан согтуурсны улмаас хайчаар нэгнийхээ аминд хүрчээ.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт эрэгтэй хүн нас барсан байна гэсэн мэдээллийг 04-р сарын 18-ны 03:44-д цагдаагийн байгууллага хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эрэгтэй Ж-г хамт архидан согтуурсан 36 настай, эрэгтэй Ч нь биеийн хэсгүүдэд хайчаар дүрж, амь насыг нь хохироосон хэргийг шуурхай илрүүлэн шалгаж байна.

+ There are no comments

Add yours