Роналдугийн дөнгөж төрсөн ихрүүдийн нэг нь энджээ

Алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн гэр бүл өнгөрсөн аравдугаар сард ихэр хүүхдүүд хүлээж буйгаа мэдэгдэж байсан билээ. Гэсэн ч ихрүүдийн нэг хүү төрөлтийн үед нь эндэж, нас барсан тухай мэдээлжээ.

К.Роналду, “Бидний бяцхан хүү эндсэн тухай мэдээлж буйдаа гүнээ эмгэнэн гашуудаж байна. Энэ бол ямар ч эцэг, эхийн мэдрэх хамгийн их уй гашуу, өвдөлт. Ихрийн өрөөсөн охины минь эсэн мэнд төрсөн нь л энэ мөчид бидэнд итгэл найдвар, баяр хөөр бэлэглэлээ. Тусалж, дэмжсэн эмч, сувилагч нартаа баярлалаа. Бидний уй гашуутай, энэ хүнд үед гэр бүлийн маань хувийн орон зайд хүндэтгэлтэй хандахыг хүсье. Бяцхан үр минь, чи бол бидний сахиусан тэнгэр. Бид чамайгаа үргэлж хайрлах болно. Криштиану Роналду, Жеоржина Родригес” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

+ There are no comments

Add yours