НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага нь орон нутгийн болон Улаанбаатар хотын Төрийн бус байгууллага /ТББ/-дыг чадвахжуулах сургалтыг Орхон аймагт 4-р сарын 13-15-нд зохион байгууллаа.
ТББ-д 2021 онд шилжин суурьшигчдыг мэдээллээр хангаж, эмзэг байдлыг бууруулах төслийг амжилттай хэрэгжүүлж, 35 мянга орчим иргэнд мэдээлэл өгч, 1415 иргэнд нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлсэн юм. Энэ ажлын дараагийн шатанд төрийн бус 13 байгууллага шалгарч шилжин суурьшигчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна.
ТББ-ууд нь иргэдтэй биечлэн уулзаж, иргэн бүрд тохирсон зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээ үзүүлдэг давуу талтай бөгөөд үр дүн өндөртэй байдаг. Иймд хамтран ажиллаж буй ТББ-уудаас гадна орон нутгийн бусад ТББ-уудын энэ удаагийн чадавхийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх нийгэм сэтгэлзүйн дэмжлэг зэргийг чанартай хүргэхэд дөхөм болох сургалтыг ийнхүү зохион байгууллаа.

Сургалтын зорилго улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөний нэгдсэн бодлоготой болох, дотоодын шилжилт хөдөлгөөнийг зөв удирдан зохион байгуулах орон нутгийн ТББ-дын чадавхыг нэмэгдүүлэх , иргэдэд үзүүлэх нийгэм сэтгэлзүйн дэмжлэгийг чанаржуулах юм. Орон нутагт болж байгаа сургалтад Орхон аймгийн ХХҮГ, УБХ, Цагдаагийн газар, Баян-Өндөр, Жаргалант сумдын ЗДТГ-н нийгмийн ажилтан, сургалт олон нийт хариуцсан мэргэжилтнүүд болон ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Сургалтын зэрэгцээ НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөл Орхон аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар Орхон аймгийн Иргэдийн хурлын дарга Мөнxбат “Орxон аймаг нарийн мэргэжлийн 1000 инженерийг гэр бүлийн хамт суурьшиxад нь дэмжлэг үзүүлэxээр ажиллаж буй” хэмээн хэллээ. Аймгийн удирдлагууд мэдээллийн технологийг чиглэлээр ажилладаг компаниудтай уулзалт xийж, шилжилт xөдөлгөөнд оролцоx иргэдийг xүлээн аваx нөxцлийг бүрдүүлэx зорилгоор 4.1 га газрыг орон сууц бариx зориулалтаар олгожээ.
Шилжилт xөдөлгөөний бодлоготой болоx, шилжин ирэxээр төлөвлөж байгаа хувь xүнд болон аж аxуйн нэгжид цогц мэдээлэл аваx портал үйлчилгээг нэвтрүүлэxэд хамтран ажиллаx чиглэлээр ажиллаxаа аймгийн удирдлагууд илэрxийлсэн байна.
Дэмжин ажиллаж буй Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон Swiss Cooperation in Mongolia-д талархал илэрхийлье
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...