Морь унаж явсан 11 настай хүү энэ дөрөвдүгээр сарын 11-ний өдөр мориноосоо унаж, шархаа даалгүй амиа алдсан хэрэг гарчээ.
Энэ талаар цагдаагийн албанаас тодруулахад “Энэхүү хэргийг Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Энэ хэргийн талаарх мэдээлэл дөрөвдүгээр сарын 11-ний 19:59 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Талийгаачийг уралдааны үеэр эсвэл үсэргээ, сунгааны үеэр унасан эсэх нь тодорхойгүй байна. Шалгалтын явцад бусад мэдээлэл тодорхой болно” гэлээ.
11 настай хүүхэд мориноос унаж амиа алдсан хэргийг шалгаж эхэлжээ




