АНУ-ын Сан Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар эрдэмтэн, доктор Эрхэмжамцийн Отгонцэцэгийг томилжээ.
Одоогоор Сан Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар Дин Чарльз Т. Мозес ажиллаж байгаа бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа энэ оны долдугаар сарын 1-нд дуусч, тус албыг доктор Э.Отгонцэцэг үргэлжлүүлэхээр болж байгаа аж.
Доктор Э.Отгонцэцэг нь АНУ-ын Бентли их сургуулийн профессор, Бизнес, стратеги хариуцсан дэд захирлаар ажилладаг бөгөөд банк санхүү, байгууллагын санхүү, эрсдэлийн удирдлага ба даатгал, тогтвортой хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн юм. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт бакалавр, MBA хөтөлбөрийн сургалтад хэрэглэгдэж буй санхүүгийн хоёр төрлийн сурах бичгийн хамтран зохиогч, түүнчлэн нэр хүндтэй Нийгмийн шинжлэх ухааны судалгааны сүлжээ болох SSRN-ээс түүний судалгааны бүтээл татагдсан тоогоороо топ 10 хувьд багтдаг юм.
Мөн Э.Отгонцэцэг нь одоогоор Үндэсний Шинжлэх Ухааны Сангийн 2.4 сая ам.долларын грантын тусламжтайгаар бакалаврын тогтвортой байдлын боловсролд STEM болон бизнесийн сургалтын хөтөлбөрийг нэгтгэх чиглэлээр ажиллаж байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...