ШУУРХАЙ: Хот хоорондын зарим чиглэлийн нийтийн тээврийг түр хязгаарлалаа

Нийт нутгаар цас орж, хүйтрэн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, Сэлэнгэ аймгийн нутаг Цайдам, Хустайн даваа, Баяндаваа орчмын замын нөхцөл байдал аюулгүй бус хэмжээнд хүрчээ. Иймд орон нутаг болон Улаанбаатар хот талаас /Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд/ тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөсөн 8 чиглэлийн 215 зорчигчтой 29 автобусны хөдөлгөөнийг хязгаарлалаа. 

Тасалбар бичүүлсэн иргэдийн төлбөрийг 100 хувь буцаан олгож, буцаалт хийхгүй иргэдийг маргааш замын нөхцөл байдлыг харгалзан тухайн цагуудад тээвэрлэхээр шийдвэрлэв. Иргэд та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд дээрх чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

+ There are no comments

Add yours