Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 40 тохиолдол шинээр батлагдсан байна

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 40 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын
32 нь Улаанбаатар хотод,
8 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь хүүхэд бол дөрөв нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Эмчлүүлж буй иргэдийн 12 нь нэн хүнд, 45 нь хүнд, 91 нь хүндэвтэр, 15 нь хөнгөн оноштой байна.

+ There are no comments

Add yours