
Залуучуудын тавьсан шаардлагуудын дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
Залуус үнийн өсөлтийг зохицуулахад анхаарах, ачаа тээврийн урсгалыг сайжруулах, авлига, албан тушаалын хэрэгт оноох ялыг чангаруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх зэргийг шаардсан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж байгаа эрхэм иргэд ээ, эрхэм оюутан залуучууд та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 шаардлагыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд дараах хариуг өгч байна.
Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн үнийн өсөлт хомсдолоос урьдчилан сэргийлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг боловсруулан нэн яаралтай горимоор хэлэлцэх саналыг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг УИХ-аар дөрөвдүгээр сарын 15-ны дотор амжуулж хэлэлцүүлэн эцэслэн батлуулна. Хуулийн төслийг УИХ-д Засгийн газраас яаралтай байдлаар өргөн барилаа.
Засгийн газрын хуралдаанд ЦЕГ, ТЕГ-ын дарга нар оролцож мэдээлэл хийсэн. Жагсаал цуглаантай холбоотойгоор саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан гэж мэдээлсэн. Дахин энэ төрлийн асуудал үүсгэхгүй гэх амлалтыг ТЕГ болон ЦЕГ-ын удирдлагууд мэдэгдэж, энэ нь засгийн газрын протоколд үлдсэн.
Авлига , албан тушаалтны нэр холбогдсон этгээдийн хэргийг “ял наймаалцах” хэлбэрээр шийдэхгүй байх. Авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д саяны хурлаар яаралтай байдлаар өргөн барилаа. Мөн албан тушаалтнуудыг ялгаварлалгүй шалгах талаар энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөд багтаахаар болсон гэдэг шийдвэрийг засгийн газар гаргалаа. Олон нийтийн анхаарлын төвд ороод эцэслэгдэн шийдэгдээгүй асуудлуудыг олон нийтийн зүгээс шахаж шаардаж байгаа шаардлага хүргүүлсэн гэдгээ Ерөнхий сайдын хувьд холбогдох хууль хяналтын байгууллагуудад утсаар мэдэгдлээ. Засгийн газар олон нийттэй хамт зогсох болно гэдгээ мөн хэлсэн” гэв.
Next post
Д.Сумъяабазар: Улаанбаатарын төлөвлөлтийг олон улсын түвшинд хамтарч хийхээр бэлтгэж байна
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
