Гучин жилийн түүхэнд 70 тэрбумын төсөв Монгол Улсын төсвөөс гаргуулахаар батлуулсан нь буруу биш юм бол Засаг дарга бол О.Амгаланбаатарыг өөр яаж буруутгана гэж хэмээн өөрийн эрхгүй асуумаар санагдав. Хэн ч яаж ч шүүмжилж байсан ажлаа хийгээд л явдаг цөөхөн хэдэн Засаг дарга нарын нэг бол яахын аргагүй О.Амгаланбаатар. Гэтэл энэ нь багадсан мэт “Говь-Алтай аймгийн удирдлагууд Улаанбаатар хотод ирж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдтэй уулзахдаа 2.9 сая төгрөгийн зардал гаргасан” хэмээн улстөрч.мн гэх сайтад онцолж бичээд зогсохгүй орон нутгийн группууд руу тарааж орон нутгийн удирдлагуудыг буруутгаж сүйд болов.
Тус сайтад мэдээлснээр нутгийн удирдлагууд орон нутгийн үндсэн брэнд болсон газрын алим, арвайн гурил… зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр гарын бэлэг бэлтгэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдтэй уулзалт зохион байгуулж, орон нутагтаа тулгамдаад байгаа асуудлаа танилцуулж, шаардлагатай төсвийг баталж өгөхийг уриалахдаа орон нутгийнхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж худалдан авалт хийснийг нь буруутгаж буйг хараад үнэндээ гайхав.
Тиймээс 2021, 2022 онд Говь-Алтай аймагт батлагдсан төсвийг сонирхсон юм. Учир нь уг сайтад дурдагдсан шиг 2.9 сая төгрөгийг зарцуулж удирдлагын баг орон нутгийн тээврийн хэрэгслийг ашиглан бүгд Улаанбаатар хотод ирж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдтэй уулзахдаа ямар ажил бүтээсэн байх вэ? хэмээн бодсоноос үүдэлтэй…
Говь-Алтай аймагт 2021 онд 13.438 /арван гурван тэрбум дөрвөн зуун гучин найман сая/ төгрөгийн төсвийг баталсан бол 2022 онд 69.097 / жаран есөн тэрбум 97 сая/ төгрөгийн төсвийг батлуулсан байна.
Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулиар Говь-Алтай аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд сонгогдсон тул 2021 оны төсвийг батлуулахад аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын зүгээс оролцох боломж байгаагүй аж.
Арга ч үгүй биз, сонгуулийн өмнөх хоёр жилд МАН-аас сонгогдсон Засаг дарга нарын дуулиан аймгийг төдийгүй улс орныг түйвээж байсан болохоор Говь-Алтай шиг төвөгтэй аймаг эрх баригч намд гай л болж байсан биз. Нөгөө талаараа алслагдсан нутагт амиа л аваад явж байдаг аймгийн хөгжил дэвшил хотод тухалсан ямбат дарга нарт онц хамааралтай биш байсан биз.
Жил бүр Говь-Алтай аймагт “сүү дусаах” төдий төсөв баталдаг байсан нь 2021 онд зургаан ажлыг хийхээр 13.4 тэрбум төгрөгийн төсөв баталснаас тод харагдана. 2021 онд Улсын төвсөөс батлуулсан 13.4 тэрбум төгрөгөөр Говь-Алтай аймгийн Цогт суманд 500 хүний суудалтай спорт заал, Тонхил, Цээл суманд тус бүр 320 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга, аймгийн Хийдэд 60 машины гадна зогсоол, Ентүм зочид буудлын уулзвар, 3.4 дүгээр байр, Жинс-Хөгжил хорооллын 3,4 дүгээр гудамжинд хатуу хучилттай зам, Хүнхэр-Эрээн нуур-Гэгээн нуурын чиглэлийн авто замын техник эдийн засгийн үндэслэл, Жаргалан суманд төмөр бетон барихад зарцуулахаар төсөвлөн батлуулсан байдаг.
Харин тус сайтад 2.9 сая төгрөгөөр хотоор “зугаалж” татвар төлөгчдийн мөнгөөр нутагтаа очсон гэж бичсэн аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нь 2022 онд Говь-Алтай аймагт нийтдээ 70 орчим тэрбум төгрөгөөр барилга, байгууламж, авто зам барихаар төсөв батлуулсан байдаг.
МАН эрх барьж байхад АН-ын гишүүн аймгийн Засаг даргаар ард түмнээсээ сонгогдоод зогсохгүй Говь-Алтай аймагт сүүлийн 30 жилдээ анх удаа аймагтаа 36 төрлийн ажил хийхээр 70-аад тэрбумын төсвийг Улсын төсөвт суулгуулж, аймгийн төвдөө 10 км зам тавиулахаар ажиллаж байхад гурав хүрэхгүй сая төгрөгийг зарцуулахад яагаад болохгүй гэж.

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын баг 2022 онд Говь-Алтай аймагт Монгол Улсын төсвөөр 36 ажлыг 70 орчим тэрбумаар хийхээр төлөвлөж, төсвөө батлуулсан байна. Үүнд, аймгийн төвд 10 км хатуу хучилттай авто зам тавих, Архивын барилга, Зоонозын өвчин судлалын барилга, Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, Индэрт, Харзат багт гэр хорооллын дахин төлөвлөлт хийх замаар инженерийн нэгдсэн шугам сүлжээний холболт, 1.5 км газарт цэвэр усны шугам сүлжээний шинэчлэл, Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, Тайшир-Алтай төсөл ашиглалтад орохтой холбогдуулан Алтай хотын цэвэр усны хоёрдугаар хэлхээний шугамын шинэчлэлийн зураг төсөл, Харзат багийн зургадугаар цэцэрлэгийг буулгаж, 320 ортой хүүхдийн цэцэрлэг шинээр барих, дотуур байрны барилгын гадна инженерийн шугам сүлжээг шинэчлэх, Мал эмнэлгийн байгууллагуудыг вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжтэй болгохоор төсөлд тусгаж.

Түүнчлэн, Тайшир суманд Тайшир-Алтай төслийн эрчим хүчний нөөцийн эх үүсвэр дизель станц авах, Говь-Алтай аймгийн төв, Төгрөг, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Өмнөговь аймгийн Сэврэй суманд хот суурин газрын ус хангамжийн нөөц тогтоох судалгаа хайгуул хийх, Зэрлэг амьтны хүрээлэн байгуулах ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил, Ээж хайрхан уулын байгалийн нөөц газрын аялал, жуулчлалын нөөц, даацын судалгааны ажил болон Цогт сум, Баянтоорой тосгонд Эрүүл мэндийн төвийн барилга, Бугат, Тахийн тал, Халиун, Шарга суманд Газар тариалангийн дунд оврын иж бүрэн трактор худалдаж авах, Халиун суманд Соёлын төвийн барилга барих, Дэлгэр суманд шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын гадна инженерийн шугам сүлжээ, Төгрөг суманд шинээр баригдаж байгаа сургуулийн дотуур байрны гадна барилгын гадна инженерийн шугам сүлжээ, Чандмань суманд 75 ортой цэцэрлэгийн барилга барих, Дарив суманд сургуулийн спорт заалны барилга барих, Халиун суманд 100 ортой сургуулийн дотуур байрны барилга барих, Баян-Уул сумын нэгдүгээр багт байгаа сургуулийн дотуур байрыг нурааж 160 ортой барилга шинээр барих.


Алтай хотоос Цогт, Бигэр сумыг холбосон Дөтийн даваа чиглэлийн 20 км авто замын зураг төсөл, Дэлгэр сум, Гуулин тосгоны инженерийн нэгдсэн шугам, цэвэр бохирын системд холбох зураг төсөл, Алтай, цээл суманд шинээр барих цэцэрлэг, соёлын төвийн дэд бүтэц, халаалтын зуух, Алтай, Халиун сумын цэвэрлэх байгууламжийн барилга, Халиун сумын ундны усны хангамжийн дэд бүтэц, Бигэр, Бугат сумын төвийн инежнерийн шугам сүлжээний холболт, уурын зуухны барилга, Халиун сумын бохир усны шугам сүлжээ тавих санхүүжилтийг Улсын төсвөөр санхүүжүүлэхээр төсөвт тусгажээ.
Тэр дундаа МАН төрийн эрхийг барьж байхад ард түмнээс сонгогдсон АН-ын гишүүн О.Амгаланбаатар болон түүний багийн энэ онд батлуулсан төсөв болох 69.097 тэрбум төгрөг буюу 70 орчим тэрбум төгрөг нь сүүлийн 30 жилийн түүхэнд Говь-Алтай аймагт улсын төсвөөс баталсан хамгийн өндөр төсөв юм.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...