Хөгжлийн Банкны асуудлаарх нээлттэй сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ерөнхийлөгч асан Х.Баттулга нар сонсголд оролцох ёстой. Төрийн өмчит компаниудын 762 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газар руу шилжүүлэх гэж байгаа нь буруу. Эдгээр чанаргүй зээлийг татвар төлөгчид төлөх ёсгүй. Фортуна Батбаяр энэ сонсголд оролцох ёстой. Энэ хүн Н.Мөнхбат гэж залуугаар тоглоод өнгөрсөн. Х.Баттулга мөн Ц.Ууганбаяр гэж зөвлөх нь байсан залууг Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч болгочхоод одоо болохоор би энэ хүнийг танихгүй гэжээ. Залуучуудаар ингэж тоглох нь буруу. Одоо энэ хүн АН-ын дарга болох гээд явж байна. АН энэ хүндээ хариуцлага тооцох ёстой. Хөгжлийн банкны удирдлагуудаас 7 хүнийг хорьсон. Гэхдээ одоо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг яагаад хорихгүй, шалгахгүй байгаа юм бэ? Энэ хүн Хөгжлийн банкны Эрсдэлийн газрыг удирдаж байсан. Яагаад орхив? Та нар сугалж үлдээгээд, нутаг орноороо ялгаж салгаад байна уу” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
