Гурван хүн дайрсан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан

Өчигдөр 23.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “UB mart” худалдааны төвийн урд хэсэгт “Toyota prius”, “Mercedes Benz” маркийн автомашинууд мөргөлдөж замын хажууд зогсож байсан 20-30 насны гурван эмэгтэйг дайрсан осол гарчээ. Тэдгээр хүмүүсийг Гэмтэл, согог судлалын төвд яаралтай хүргэсэн бөгөөд дараалан хагалгаанд орсон, биеийн байдал нь хүнд байгаа аж. Харин осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан гэж ТЦА-аас мэдээллээ.

+ There are no comments

Add yours