Өчигдөр 23.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “UB mart” худалдааны төвийн урд хэсэгт “Toyota prius”, “Mercedes Benz” маркийн автомашинууд мөргөлдөж замын хажууд зогсож байсан 20-30 насны гурван эмэгтэйг дайрсан осол гарчээ. Тэдгээр хүмүүсийг Гэмтэл, согог судлалын төвд яаралтай хүргэсэн бөгөөд дараалан хагалгаанд орсон, биеийн байдал нь хүнд байгаа аж. Харин осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан гэж ТЦА-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нөөцийн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт
Next post Б.Жаргалмаа: Алтайн магтаал , Монголын язгуур урлагаа ярихгүй Black Pink, BTS гэж яриад байгаа юм