УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм. Хууль санаачлагч иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний үнэмлэх дээр ил харагдах байдлаар тусгаж, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар хуулийн төслийг боловсруулсан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.1 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүд иргэд аливаа үйлчилгээ авахад гар утас, регистрийн дугаар, гэрийн хаяг гэх мэт бүх мэдээллийг нь авдаг. Тэр бүгдийг нууцлах нь зөв. Гэхдээ үнэмлэх шинэчлэхдээ иргэдэд чирэгдэл багатайгаар хэрхэн зохицуулах вэ хэмээн лавлаж байлаа. Мөн төрийн үйлчилгээ цахим болсноор иргэдийн хичнээн төгрөгийг хэмнэж байна вэ гэсэн асуулт асуусан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нарын хариулснаар, жилд 100-120 мянган хүн шинээр иргэний үнэмлэх авдаг байна. Мөн гээж, үрэгдүүлсэн төдий тооны хүн үнэмлэх шинээр авдаг бөгөөд нийтдээ жилдээ 250 мянган иргэний үнэмлэх шинээр олговол иргэний үнэмлэх шинэчлэх ажил ойрын 3-4 жилд дуусна гэж төлөвлөж байгаа аж. Иргэний үнэмлэхийн чипэнд регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсэг, иргэн бүрт олгох төртэй харилцах мэйл хаягийг байршуулж, улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоог үнэмлэх дээр илээр хэвлэх аж.
Төртэй харилцах мэйл хаягаар “Таны иргэний үнэмлэхийн, гадаад паспортын хугацаа дуусаж байна, сонгууль өгөх ёстой, цэргийн зарлан дуудах хуудас ирсэн байна” гэх мэт мэдээлэл очих бөгөөд иргэд тэрхүү мэдээллээ гар утсаараа авч байх программ хангамж, техникийн асуудлыг УБЕГ шийдээд байгаа аж. E-Mongolia систем 22 төрлийн лавлагаа, 72 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд хамгийн бага үзүүлэлтээр буюу иргэд автобусанд сууж очиж лавлагаа авах, банк очиж үйлчлүүлэх зардлыг хэмнэсэн гэж үзвэл 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм хэмээн УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэлсэн.
Гишүүд асуулт асууж, хариулт авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
More Stories
Холимог тулаанч Г.Чинзоригт гурван жилийн хорих ял оноожээ
Энэ оны зургаадугаар сард холимог тулааны спортоор танигдсан Г.Чинзориг төмрөөр хүн зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас...
Т.Лхагвадулам:Би 45 хоногт арван кг хасаад, маш гоё болсон ч…
СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?-Би айлын том охин л доо....
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь...
“НҮҮРСНИЙ” ГЭХ НЭРШИЛТЭЙ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДЭД ОДООГООР 88 ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА
“Нүүрсний “гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой...
Б.Энхбаярыг томилох асуудлыг энэ долоо хоногийн Баасан гарагт хэлэлцэхээр товлогдсон байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо өнгөрөгч Мягмар гарагт мэдэгдсэн. Засгийн газрын гишүүнийг...
