Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 14.2, өмнөх оны эцсийнхээс 3.1, өмнөх сарынхаас 1.1 хувиар нэмэгдлээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 14.2 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18 (мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 15.9 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 13.1, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Харин өмнөх оны эцсийнхээс 3.1 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.6, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.4, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.3, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.4, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Түүнчлэн, дээрх үнэ 2 дугаар сард өмнөх сарынхаас 1.1 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.1, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.3, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 2 дугаар сард 6.9 хувь, 2020 оны 2 дугаар сард 6.4 хувь, 2021 оны 2 дугаар сард 2.6 хувь гарч байсан бол энэ оны 2 дугаар сард 14.2 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.6 нэгж хувиар нэмэгдсэн байна. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2 дугаар сард улсын хэмжээнд 14.2 хувь гарсны 5.1 нэгж хувь буюу 35.9 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгааллаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байв. Энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байгаа аж.
Инфляц 2022 оны 2 дугаар сард 14.2 хувь гарсны 50.7 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгааллаа. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеийнхээс 16.1, өмнөх сарынхаас 3.4 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 2021 оны 2 дугаар сард 8.1 хувиар, 2022 оны 2 дугаар сард 16.7 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдац 8.6 нэгж хувиар, хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 2 дугаар сард 0.1 хувиар, 2022 оны 2 дугаар сард 13 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдац 12.9 нэгж хувиар нэмэгджээ. Төвийн бүсэд энэ оны 2 дугаар сард хүнсний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 17.6, нийслэлд хүнсний бус бүлгийн үнэ 14.7 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр байв.
Барааны бүлгийн үнэ 2021 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 3.0 хувиар, 2022 оны 2 дугаар сард 16.1 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдац 13.1 нэгж хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 2 дугаар сард 1.4 хувиар, энэ оны 2 дугаар сард 8.3 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдац 6.9 нэгж хувиар нэмэгдсэн аж.
Улаанбаатар хотод энэ оны 2 дугаар сард барааны бүлгийн үнэ 17.5, үйлчилгээний бүлгийн үнэ 10.3 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байна. Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2 дугаар сард өмнөх сарынхаас 1.6 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ 0.1, хонины махны үнэ 3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 16.6 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ 14.8, хонины ястай махны үнэ 16 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
One thought on “Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 14.2 хувиар нэмэгдэв”
Leave a Reply Cancel reply
Previous post
Филлипин, Индонезийн иргэд Google Translate ашиглан монголчуудыг цахимаар залилж байна
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...

нэм нэм өшөө нэм