Сүүлийн үед үүсээд байгаа ханшийн асуудалтай холбоотойгоор Монголбанкнаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний импортод тодорхой хязгаарлалт тавих саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх саналтай байгаагаа мэдээлэв. Учир нь 2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл Монголбанк арилжааны банкуудад 1.5 тэрбум ам.доллар нийлүүлжээ.
Харин статистик үзүүлэлтээс харвал он гарснаас хойш Монгол Улс 1.37 тэрбум ам.долларын импорт хийсний 600 орчим сая ам.долларыг тансаг зэрэглэлийн автомашины худалдан авалтад зарцуулсан байна. Энэ нь хилийн нөхцөлтэй холбоотой экспорт буурсан энэ үед төлбөрийн тэнцэлд дарамт учруулж байгаа тул төгрөгийн тогтвортой байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс уг саналыг гаргаж байгааг Б.Лхагвасүрэн тайлбарлалаа. Тэрбээр дараах мэдээллүүдийг мөн өгөв.
- 2022 он гарсаар импорт 40 орчим хувь өссөн бол экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувь буурсан байна.
- Төлбөрийн тэнцэл тэнцэл 2021 оны эцэст 220 сая долларын алдагдалтай гарсан бол 2022 оны хоёрдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар давжээ.
- 2021 оны нэгдүгээр сард валютын нөөц 4.5 тэрбум доллар байсан бол 2022 оны эхний сард 4.3 тэрбум ам.доллар болжээ.
- 2021 оны импортын хэмжээ 8 тэрбум ам.доллар байгаагаас 30 хувь буюу 3 орчим тэрбум доллар нь хэрэглээ байна.
- 2022 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монголбанк 1.5 тэрбум ам.долларын интервенц хийсэн бол эргүүлээд экспортлогч компаниудаас 500 сая ам.доллар худалдан авсан байна.
- Өнөөдрийн байдлаар 163 сая ам.долларын хүсэлт ирсэн бол төв банк 50 сая ам.долларыг зохист хэмжээнд нийлүүлсэн.
Тодруулбал:
- “Эрдэнэт үйлдвэр”-ээс 258 сая доллар
- “Оюу толгой” компаниас 194 сая доллар
- “Эрдэнэс Тавантолгой” компаниас 23 сая долларыг худалдан авчээ.
Хэсэг хугацаанд тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний импортод хязгаарлалт тавьж, харин стратегийн чухал бүтээгдэхүүнүүдийн импортын төлбөр тооцоог хамгийн түрүүнд гүйцэтгүүлэх саналаа шийдвэр гаргагчдад хүргүүлэхээр төлөвлөжээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...