Монгол болон Франц улсын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Энэ дагуу Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2022-2023 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуулийн магистрын түвшинд тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа нь 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд дуусна.
Тэтгэлгийн зорилго:
Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;
Тэтгэлэг олгох чиглэл:
Магистрын сургалт /франц болон англи хэл дээр/
Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.
Тавигдах шаардлага:
Монгол Улсын иргэн байх;
Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх,
Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх;
Өмнө нь Монголын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд суралцаж байгаагүй байх.
Англи хэлний мэдлэг:
TOEFL-ын 40-өөс доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5.5-аас доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.
Франц хэлний мэдлэг:
DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL–н B2 түвшин
DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом)
TCF–н диплом B2-оос дээш болон нэмэлт шалгалтын диплом
Хэрэв та франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Улаанбаатар дахь Аллианс франсайз төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.
Бүрдүүлэх баримт бичиг:
Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах/;
CV буюу товч намтар;
Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эсээ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4 хуудсын 2 нүүрээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/;
Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;
Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт.
Францын их, дээд сургуульд бүртгүүлэх талаар мэдээллийг Аллианс франсайз төвд байрлах Campus France-н төлөөлөгчөөс авна уу. Утас: 351914
Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулийн ректорын тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг + нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл 2 байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь/ бүрдүүлнэ.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг баримт бичигт тулгуурлан үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн үе шаттай зохион байгуулах ба бичиг баримтыг БШУЯ болон Францын ЭСЯ-ны хамтарсан хороо 2022 оны тавдугаар сарын 1-10-ны хооронд хянан шалгаруулах ба шалгарсан иргэдэд 2022 оны тавдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд хоёр дахь шатны ярилцлагын товыг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.
Монгол, Францын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ.
Угтуулан тосох үйлчилгээ авах,
Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх,
Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрын зардалд зориулагдсан мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах,
Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ
Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах,
Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах,
Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрын төлбөрийг буцаан авах, мөн Францын их, дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх,
Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх,
Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх.
Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна.
Эх сурвалж: БШУЯ
More Stories
“The MongolZ” баг Будапештын дэлхийн аваргын шөвгийн наймд Францын “Team Vitality”-тай тоглоно
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...