Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 12-ны 16:30 цаг орчимд Булган аймгийн Сэлэнга сумын I багийн нутаг дэвсгэрээс “Эмэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа зохион байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух хаягтай 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр сураггүй болж, Орхон аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан 24 настай эмэгтэй С гаднын нөлөөтэй амиа алдсан болохын тогтоосон байна.
Талийгаач С-ийг сураггүй болсонтой холбогдуулан 52 настай эрэгтэй Б-г шалгаж байх хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 19-нд Б өөрийн амийг егүүтгэсэн байжээ. Одоогийн байдлаар дээрх хэргүүдэд тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
