Б.Мөнхбаатар: Хонхор болон Сонсголонд импортоор орж ирсэн барилгын материалыг борлуулахаар төлөвлөж байна

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн паркуудын талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Манай улсад барилгын материал үйлдвэрлэдэг 420 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байна. Эдгээр үйлдвэрийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Барилгын материалын үйлдвэрлэл өмнөх оноос 15 хувиар өссөн. Уг үйлдвэрлэгч нарыг бүртгэлжүүлж, нэгдсэн системтэй болгох шаардлагатай. Таван паркийг товч танилцуулъя.

Нэгдүгээрт, Налайхын барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн парк. 281 сая төгрөгийг төлөвлөлтөд нь тавьж өсгөн. Дэд станц, үерийн байгууламж зэрэгт 13.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Дэд бүтцийг цогцоор нь хийхгүй бол паркийн үйл ажиллагаа жигдрэхгүй асуудал гарч байна. Улаанбаатарын барилгын материалын үйлдвэрлэлийн худалдаа Налайх руу гарах боломж бүрдсэн. Аажимдаа бид хотын төвлөрлийг сааруулна. 

Хоёрдугаарт, Багахангайн аж үйлдвэрийн парк юм. Барилгын хуурай хольц, дижитал хавтан, барилгын материалын үйлдвэрлэл барихаар төлөвлөж, 140 сая төгрөгийг тусгаад байна. 

Гуравдугаарт, Багануурын үйлдвэр технологийн парк.  Паркуудад эрх зүйн орчин тулгамдаж байна. Зах зээлээс хол тул тээвэрлэлтийн зардлыг хөндөж байна. 

Дөрөвдүгээрт, Шилэн хийцийн үйлдвэрлэл технологийн парк. Шил үйлдвэрлэх асуудлыг эрчимтэй ярьж байна. Ингээд 25 га газрыг шийдэж өгсөн. Үйл ажиллагаа явуулахад 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

Тавдугаарт, Хонхорын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк. Хонхор болон Сонсголонд импортоор орж ирж буй барилгын материалыг борлуулахаар төлөвлөж байна. Салбар дундын хөрөнгө оруулалтын бодлогыг уялдуулах шаардлагатай” гэлээ. 

+ There are no comments

Add yours