Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэжээ

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэсэн гэж ЭМЯ-наас анхааруулав.   

Иймд эцэг эхчүүд халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан хүндэрдэг учраас цахилгаан хэмээн тодотгожээ. Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлждөг. Мөн дагз нь хөших, гэрлээс айх, маш цочимтгой болох, хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчнөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог маш аюултай өвчин юм.

Шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай эмнэлгийн тусламж авч чадвал энэ өвчин бүрэн эдгэдэг байна.

+ There are no comments

Add yours