Нийслэлийн Замын хөгжлийн газраас 2022 онд хоёр багц дугуйн замын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Дугуйн зам хаана тавигдах тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Нэгдүгээр багц: Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэлх 17.3 км, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар хүртэл дугуйн зам 16.6 км дугуйн замын ажил багтжээ.
Тус замын гүйцэтгэгчээр “Дабелью Экс Пи” ХХК шалгарсан бөгөөд одоогийн байдлаар Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэл замын нэг талаар 2.4 м өргөнтэй 17.3 км, Ургах наран хорооллын урд уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх 11,6 км унадаг дугуйн замыг авто замын зорчих хэсгийн хоёр талаар 1.2 м өргөн дугуйн зам, нэг метр өргөн явган хүний зам, Оргил худалдааны төвөөс Налайх-Чойрын уулзвар хүртэл нэг талдаа 1.693 км-т гурван метр өргөн унадаг дугуйн болон явган хүний замын хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Энэхүү багц ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хоёрдугаар багц: “Драгон бридж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэлийн гүйцэтгэж буй дугуйн замын барилга угсралтын ажлын хүрээнд МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл 3,500 м, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлд 1,150 м, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1,500 м асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Эдгээр байршлуудад хэвтээ тэмдэглэгээний ажлыг хэсэгчлэн хийсэн байна. Унадаг дугуйн зам багц-2 ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй.
Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км, дугуйн замын өргөн 2.4 м
Монгол Улсын багшийн их сургуулийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх 1.5 км дугуйн замын өргөн 2х1.5м
Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км дугуйн замын өргөн 2.5 м
Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуух дугуйн зам 2.36 км дугуйн замын өргөн 2.5 м
Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км дугуйн замын өргөн 2х1.5 м
Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км дугуйн замын өргөн 2х1.5 метр байхаар тус тус төлөвлөжээ.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...