Жагсаалт: Оросын зах зээлээс гарсан АНУ, Европын холбооны томоохон компаниуд

ОХУ-ын Украин руу хийсэн халдлагын улмаас тус улсын эдийн засаг уналтад орж, дэлхийн томоохон брэндүүд Оросын зах зээлээс гарч буйгаа ээлж дараалан мэдэгдсээр байна.

Оросын зах зээлээс тодорхойгүй хугацаагаар гарч буйгаа зарласан АНУ, Европын холбооны томоохон компаниудтай танилцана уу.

  1. Шведийн тавилгын Ikea компани ОХУ дахь 17 дэлгүүрийнхээ үйл ажиллагааг түр хааж, үйлдвэрлэл явуулахаа зогсоож, тээвэрлэлт хийхээ болив.
  2. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 2022 оны ДАШТ-д ОХУ-ын эрэгтэй шигшээ багийг оролцуулахгүй гэж мэдэгдсний дараа Adidas Оросын хөлбөмбөгийн холбоотой хийсэн хамтын ажиллагааны гэрээгээ дуусгавар болгов.
  3. Apple компани Оросын зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдаалахаа түр зогсоолоо.
  4. LVMH – Louis Vuitton, Christian Dior, Fendi, Givenchy зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн нэгдэл LVMH компани Оросод байрлалтай дэлгүүрүүдээ тодорхойгүй хугацаанд хаажээ.
  5. Gucci, Saint Laurent, Bottega Veneta, Balenciaga брэндүүдийн цаад эзэн Kering мөн л ОХУ дахь дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагааг түр хугацаанд зогсоохоор болов.
  6. Paypal, Visa, Mastercard зэрэг данс, төлбөр тооцооны үйлчилгээг Оросод ашиглах боломжгүй болсон бол Netflix, Spotify зэрэг стрийминг үйлчилгээнүүд ч мөн адил идэвхгүй болжээ.

Старбакс, Кока Кола, Пепси, МакДоналдс салбаруудаа хааж, үйлчилгээгээ зогсоож байгаа бол ZARA, Chanel, Hermes, Burberry, Prada, Levi’s, Puma зэрэг томоохон брэндүүд ч мөн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаанд зогсоож байгаа аж.

+ There are no comments

Add yours