Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол болон Олон улсын хөрөнгө оруулалтын зохицуулагч “Пи Бельги” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Александр Занцер нар “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулжээ.
Энэ үеэр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол “Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад онцгойлон анхаарч “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд 31000 га газарт 150.000 хүн ажиллаж амьдрах “Чөлөөт бүс бүхий суурьшлын бүс байгуулах”-аар зорьж ажиллаж байна.
Улс орнуудын Олон улсын нисэх буудлаа түшиглэсэн бүтээн байгуулалтын загварыг судлах, зөвлөх үйлчилгээ авах, хөрөнгө оруулалтыг татах асуудлаар улс орнуудтай хэлэлцэж байгаа энэ цаг үед хөрөнгө оруулалтын интегратор ПИ БЕЛЬГИ компанитай хамтран ажиллах болсондоо талархалтай байна. Бид хамтдаа Хөшигийн хөндийн хөгжил цэцэглэлтэд шаардлагатай томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг татаж “Дэлхийн нийтийн зочлохыг хүсдэг, Монголын залуучуудын очиж ажиллаж, амьдрахыг мөрөөддөг Орчин үеийн хотыг амжилттай байгуулж чадна” гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Пи Бельги компаний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Александр Занцер Монголын хүн амын дийлэнх хэсгийн аж амьдралыг дээшлүүлэх хамгийн чухал төсөл болох ажилд оролцож байгаадаа бахархаж байна. Монгол улс төр, эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалт татахад таатай нөхцөлтэй. Үйлчилгээний эдийн засаг уул уурхайн салбар шиг чухал болж, өндөр цалинтай ажлын байр олноор бий болгох боломжтой гэв.
Энэхүү Харилцан ойлголцох санамж бичгийг байгуулснаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хууль эрх зүйн орчны урьдчилсан судалгаа хийх, бизнесийн таатай нөхцөл бүрдүүлэх зэрэгт хамтран ажиллах боломжтой боллоо.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
