Хөгжлийн банканд үүссэн асуудлыг шалгах ажлын хэсгийнхэн зээлээ зориултын бусаар ашигласан, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа 20 аж ахуйн нэгжийг олон нийтэд мэдээлэв. Дэндүү эрх мэдэлтэй дээрх 20 компанийн тэргүүн эгнээнд “Барилгын салбарын БИРД” хэмээн цоллогдох болсон Бэрэн групп толгой цохиж байгаа нь банкны зээл бол мэдээлэлд ойр эрх мэдэл бүхий цөөхөн улс төрчдийн “ТОГЛООМ” гэдгийг харууллаа. Ямартай ч МАН-аас Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд гаргаж тавин тус банкнаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцон авсан зээлийг эргүүлэн төлүүлэхээр шахаж эхлэв. Түүнчлэн зээлийг төлүүлж улсыг хохиролгүй болгох, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өөрсдөө үндэслэлгүй баяжсан гишүүдээ намаасаа хөөх, цэвэрлэгээг эхлүүлсэн нь 100 жилийн түүхтэй тус намын хувьд цоо шинэ үзэгдэл болов.
2017 оны 10-р сарын 30-нд Хөгжлийн банкнаас 33.2 тэрбумын зээл авсан Бэрэн групп авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, мөнгө угаасан хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Бэрэн группийн ерөнхий захирлыг Бэрэнбаралын Мөнхтөр гэдэг. Эцгийнхээ нэрийг таллаж байгуулсан компаниараа нийслэлийн иргэдийг орон сууцжуулж, өөрөө болон өөр бусад толгойгоо баяжуулахаар эрс шулуудсан Б.Мөнхтөрийн эхний ажил нь Гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл. Учир нь Б.Мөнхтөрийн “хөшигний ар”-ын хамгаалалт нөлөө бүхий улс төрчид байсан учир барилгын зах зээл “сэргэн мандсан” чухам л тэр цаг үед Бэрэн групп шиг “хямд үнээр олон байшин барих” боломж бүхий гэр хорооллын дахин төлөвлөлтийн ашигтай байрлал бүхэнд газар авч байсан нь саяхан.
Бэрэн групп нэг л өдөр барилгачин биш авлигач болоод зогсохгүй хашааны газраа байшингаар солих нь хэмээн баярлаж байсан олон хүмүүсийн голыг харлуулж, хууль хяналтын хаалга татах болсноос жилийн дараа Хөгжлийн банкнаас хүртэл хэдэн тэрбумаар нь зээл авч, авсан зээлээ төлөөгүй чанаргүй зээлдэгчдийн нэг болсон байна.
Б.Мөнхтөр, “Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ барилга барьсаар нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийж чадахгүй байсаар зориулалтын бусаар ашигласан чанаргүй зээлийн эгнээнд орсон” гэх мэтээр өөрсдийн бурууг бусдад тохож, уснаас хуурай гарах гэж оролдож буй. Харин хөшигний ард хуримтлагдсан олон асуудал нь дэвэрсээр сүүлдээ багтахаа байж гарч ирсэнээр Б.Мөнхтөрийн хамаарал бүхий, холбогдол бүхий хэргүүд олширч, “хахууль өгсөн, хуулийн этгээдийг урвуулан ашигласан, мөнгө угаасан…” гэх мэт зүйл ангиуд нэмэгдсээр Бэрэн группийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийг яллагдагчаар татан цагдаа болон Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн.
1. Б.Мөнхтөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ТОСК-ийн захирал А.Гантулгад авилгал өгсөн. Ингэхдээ А.Гантулгын охины ХХБ-ны данс руу 12.360 ам доллар буюу 21 сая төгрөгийг 2014 оны нэгдүгээр сарын 14-нд шилжүүлсэн. Ингээд 2015 оны гуравдугаар сарын 15-нд ТОСК-ийн захиралтай “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах” гэрээ байгуулан найман хоногийн дараа гуравдугаар сарын 23 болон дөрөвдүгээр сарын 21-нд Б.Мөнхтөр ТОСК-ийн захирал А.Гантулгатай Хангай хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Бэрэн группийн барьсан 720 айлын орон сууцыг ТОСК худалдан авч, үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон зэргийг хөдөлшгүй баримтаар тогтоосноор А.Гантулгад охиных нь дансаар дамжуулан авлига өгсөн хэргээр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
2. Б.Мөнхтөр нь хуулийн этгээдийг урвуулан ашигласан. Эрүүгийн хуулийн 22.11.1 дүгээр заалтад хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулах гэсэн үйлдлийг зүйчилсэн байдаг. ТОСК-ийн захирал А.Гантулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Гранд лайн ХХК-ийн захирал Б.Чулуудай нартай бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор Буянт-Ухаа-2 орон сууц хороолол барих төслийн ажлыг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас олгосон 35.5 сая ам.долларын зээлээс есөн тэрбум төгрөгийг ямар нэгэн хүү барьцаагүйгээр шилжүүлж авсан. Ингэж шилжүүлж авсан мөнгөнөөсөө 5.5 тэрбумыг Гранд лайн ХХК-ийн данс руу шилжүүлсэн нь тогтоогдсон. Энэ нь ТОСК-д учирсан гэмт хэргийг төлөвлөн зохион байгуулж, гүйцэтгэлд өөрийн компанийн дансыг ашиглан дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон хэмээн хэргийг шалгасан прокуророос үзэн Эрүүгийн хуулийн 22.11.1-ээр зүйчилж, яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
3. Б.Мөнхтөр мөнгө угаасан гэмт хэрэгт яллагдсан. Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газраас Б.Мөнхтөр нь мөнгө угаах гэмт хэргийг албан тушаал, бүрэн эрх, нөлөөгөө ашиглаж байнга тогтвортой үйлдсэн хэмээн ялласан. 2015 оны наймдугаар сарын 27-нд иргэн Л.Пүрэвсүрэнгийн данс руу “паркетэн шалны төлбөр” гэсэн тайлбартайгаар 30 сая төгрөг шилжүүлж, 1.7 тэрбум төгрөгөөр 872 мянган ам.доллар ХААН банкнаас худалдаж авсан байдаг. Үүнийхээ дараа Бэрэн групп охин компани болох Хөх ган компанийн нэрээр ХААН банкнаас зээлсэн зээлийн төлбөрт 625 сая төгрөг, гүйцэтгэх захирал Ц.Батбаярын картын төлбөрт 10 сая, ерөнхий захирал Б.Мөнхтөрийн 7.9 сая төгрөгийн картны зээл, “Булган тамир эрдэнэс” компанид 20 сая, Сант сургуулийн сургалтын төлбөрт зургаан сая, Бэрэн лэвт деволмент компанид 25 сая, Бэрэн секьюрити компанид 16.4 сая, Гүн тэлмэн компанид 157 сая, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид дөрвөн сая, Бэрэн метал компанид 23.9 сая, Нэхээсгүй эдлэл компанид 207.3 сая, Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2.1 сая, Баянзүрх дүүргийн Нийгийн даатгалын хэлтэст 15 сая, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 10 сая, Архангай аймгийн Төрийн сангийн хэлтэст таван сая, газрын төлбөрт нэг сая, Бэрэн лэнд деволмент компанид 10 сая төгрөгийг тус тус шилжүүлснийг мөрдөгчид тогтоож мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэмээн улсын яллагчаас үзэж, яллах дүгнэлтийг үйлдсэн байдаг.
Сэтгүүлч Х.Ганаа
Next post
“ПиАр-т зарж байгаа мөнгөө банкны зээлийн эргэн төлөлтдөө зарцуулаач ээ гэж хэлмээр байна”
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...