Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Уг ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр “Ажлын хэсэг энэ сарын 8-наас хойш ажиллаад урьдчилсан дүгнэлтээ гаргасан. Цаашдаа шалгах зүйл их байна. Шалгалтын явцад 800 гаруй хуудас материал цуглаад байна. Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 68.9 хувь нь буюу нэг их наяд 874 тэрбум төгрөг нь Засгийн газрын баталгаагүй олгогдсон. 31.1 хувь буюу 845 тэрбум төгрөг нь Засгийн газрын баталгаатай. Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн банканд 63 тэрбум, мөн оны аравдугаар сарын 23-нд 1.6 их наяд төгрөг буюу 500 сая ам.долларын бондын өр төлнө. Мөн арванхоёрдугаар сард нь “Самурай” бондын эргэн төлөлтийг хийнэ. Эдгээр эргэн төлөлтүүдийг хийхэд Хөгжлийн банкнаас олгосон зээл хүрэлцэхгүй. Тиймээс Засгийн газрын нуруун дээр их хэмжээний ачаалал ирнэ. Хөгжлийн банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байсныг Монголбанкнаас гаргасан тооцооллын дагуу 1.3 их наяд төгрөг болгож нэмэгдүүлсэн. Хөгжлийн банк 2012 оноос зээл олгож эхэлсэн. Нийт 7.4 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс одоогийн байдлаар 3.2 их наяд төгрөгийн зээл нь чанаргүй болчихоод байна. 1.2 их наяд төгрөгийн зээл нь чанартай гэсэн ангилалд байна. Нийт зээлийн 84.1 хувь нь зориулалтын дагуу зарцуулагдаж байна.
Зээлийн хугацаа хэтрэлтийн тухайд 1-2 жилээр хугацаа нь хэтэрсэн 462, 2-3 жилийн хугацаа хэтэрсэн 482 тэрбум, гурваас дээш жилийн хугацаа хэтэрсэн 1.1 их наяд төгрөгийн зээл байгаа. Анхаарал хандуулах ёстой таван зээл бий. Үүний нийт дүн нь 209 тэрбум төгрөг юм.
Барьцаа хөрөнгийг авч үзвэл нийт зээлийн 59.9 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн 39 зээл барьцаа хөрөнгө хангаагүй, 46.1 буюу 1.4 их наяд төгрөгийн зээл барьцаа хангалттай гэж үзсэн. Хөгжлийн банкны асуудлыг гаргаж тавьснаас хойш 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн зээл төлсөн.
Ажлын хэсэг Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Мөн бүх зээлийн зарцуулалтыг газар дээр нь очиж нэг бүрчлэн шалгаж үзэх шаардлага гэж үзлээ. Барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд мөрдөн шалгах баг үүсгэнэ. Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлүүдийн компаниудын эцсийн өмчлөгчийг тогтоон, шаардлагатай бол дансыг нь царцаана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөнө. УИХ ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ. Одоогийн ажлын хэсгийг хянан шалгах түр хороо болгон өргөтгөх саналаа бид УИХ-ын чуулган нээлтээ хиймэгц өргөн барина. Мөн хяналтын сонсгол зохион байгуулна” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
