ЦЕГ: Гэрээсээ гараад ес хонож буй 14 настай охиныг эрэн хайж байна

Энхбатын Анударь хэмээх 14 настай охин 2022 оны хоёрдугаар сарын 14-нд гэрээсээ гараад сураггүй алга болоод байна. 

Тэрбээр 165-168 сантиметр орчим өндөртэй, шар царайтай, том нүдтэй, урт хар өнгийн үстэй, дунд зэргийн биетэй, биед ил харагдах содон шинж тэмдэггүй.

Гэрээс гарахдаа урт хар өнгийн савхин куртик, хар өнгийн өмд, бараан өнгийн гуталтай явж байж болзошгүй байна. Иймд тухайн иргэнтэй тааралдсан, харсан хүн байвал цагдаагийн байгууллагын 102 утсанд мэдэгдэнэ үү хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.

+ There are no comments

Add yours