АТГ-аас Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

+ There are no comments

Add yours