“Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд Групп” компаниас Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
“Эй Би Трейд Групп” компаний захирал А.Ууганбаяр хэлэхдээ ” Гантиг вилла төсөл 2012 онд Бишрэлт группын охин компани анх үүсгэн байгуулсан төсөл. энэ төсөл нь Zaisan hill county нэртэйгээр зохион байгуулагдаж байсан юм. 2012-2014 онд угсралтын ажил нь дуусаад 2016 оноос гадна пасад доторх сангийн ажил нь явагдсан тийм ажил байгаа шүү. Харин Монгол мах экспо ХХК нь Бишрэл компаний охин компани байгаа шүү. Төслүүд тухайн үед Бишрэлтийн охин компанитай хамаатай байсан учраас УИХ-ын гишүүн Ундармаатай хамаатай гэж үзээд байгаа юм. Тухайн үед байсан. Одоо 2019 оноос хойш “Эй Би Трейд Групп” компани буюу миний бие Гантиг Вилла төсөл болон Монгол мах экспо компанийг 100 хувь худалдан авсан болж байгаа шүү. Тэр нотолгоогоор байж байгаа. Худалдаж авснаас хойш Ундармаа гишүүнтэй огтхон ч хамаагүй болсон. “Эй Би Трейд Групп” компани Бишрэлттэй хамаатай байсан бүх хувьцааг худалдаад авчихсан. Бүрэн гүйцэт зээлийнхээ төслийг Хөгжлийн банктай яриад өөрсдийнхөө хөрөнгөөр санхүүжүүлээд явж байгаа тийм төсөл байгаа шүү.
“Монгол мах экспо” компани 2017 онд Хөгжлийн Банкнаас зээл авсан. Ингэхдээ мах, махан бүтээгдэхүүн, түүхий эд экспортлох төсөл хэрэгжүүлэхээр өөрийн хөрөнгө болох СХД-т байрлах, 1,140 мкв талбай бүхий махны үйлдвэр 11 мянган мкв талбай бүхий газар, тоног төхөөрөмжөө барьцаалан зээл авсан байна.
Одоогоор найм орчим тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлөөд байна. Цар тахлын нөхцөл байдал сайжирч махны экспорт хэвийн явагдаж эхэлбэл Хөгжлийн Банкнаас авсан зээлээ эргүүлэн бүрэн төлөх боломжтой.
Хөгжлийн Банкны зээлийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан зэрэг мэдээлэл гарч байна. Тэгвэл “Гантиг Вилла” хотхоны барилгын ажлыг Хөгжлийн Банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...