Бүтээн байгуулалтын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан 2022 онд шаардагдах цементийн хэрэглээг дотоодоосоо хангах, барилгын гол бараа материалын хангамж доголдохоос сэргийлж, бодлогын нэгдсэн зохицуулалт хийх ажлыг яамнаас зохион байгуулж байна. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дотоодын цементийн үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзаж, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үнийн тогтвортой байдлыг хангуулах, нөөц бүрдүүлэх, цементийг экспортод гаргах асуудлаар санал солилцлоо.
Монгол Улс жилдээ 1.2 сая тонн цементийн хэрэглээтэй. Үйлдвэрлэгч нар 1.6 сая тонныг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглавал 4.4 сая тонныг үйлдвэрлэх боломжтой ч эрчим хүчний тасралт, тээврийн асуудал, цар тахлын улмаас зогссон сул зогсолт зэргээс үүдэн сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр 250-300 мянган тонныг үйлдвэрлэж байгаа талаараа үйлдвэрлэгч нар сайдад мэдээлэл өглөө.
Цар тахал, хил гаалийн хаалттай байдлаас үүдэн 2021 онд гаднаас авч байгаа барилгын бараа материалуудын үнэ өссөн ч гол бүтээгдэхүүн болох цементийн үйлдвэрлэл 4 хувийн өсөлттэй байсан нь үнээ тогтвортой байлгах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан дотоодын үйлдвэрлэгч нарын ажлын үр дүн болохыг БХБ-ын сайд онцолж, цаашид дотоодын хэрэгцээнээс илүү гарсан бүтээгдэхүүнээ экспортлоход ямар хүндрэл бэрхшээл гарч байгаа талаар үйлдвэрлэгч нарын саналыг сонсож, авч хэрэгжүүлэх ажлуудын хүрээнд чиглэл өглөө.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
