Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хилийн боомтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтоор өдөрт 50-60 чингэлэг оруулж ирж буй. Одоогоор нийт 1,460 чингэлэг ачаа бараа татсан.
Бусад боомтуудын тухайд хамгийн өсөлттэй байгаа нь Булган боомт байгаа юм. Тус боомтоор өмнө нь өдөрт 50 орчим тээврийн хэрэгслээр нүүр гарч байсан бол одоо 120 болж нэмэгдлээ.
Түүнчлэн нэгдүгээр сарын сарын 28-наас эхлэн төмөр замын тээврийг эхлүүлсэн ахицтай мэдээ байна.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сарын 28-наас хилээр зэсийн баяжмал, төмрийн хүдрийг гаргаж эхэлсэн. Өдөрт нэг галт тэрэг буюу 50 вагон хилээр гарч байгаа.
Ямартай ч хөрш улстай ярилцсаны үндсэн дээр эхний ээлжид төмөр замд зогссон буюу нэгэнт ачигдсан бараа бүтээгдэхүүнийг гаргах тал дээр нөгөө талтай тохирсон.
Одоогоор
нүүрстэй 1,200 гаруй вагон,
төмрийн хүдэртэй 700 гаруй вагон,
100 гаруй вагон зэсийн баяжмал хүлээгдэж байна.
Дараагийн тээврийн асуудлыг харилцан ярилцаж байж шийдвэрлэнэ” хэмээн ярив.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...