Канадын нийслэл Оттава хотод вакцины мандат болон Ковидын хязгаарлалтыг эсэргүүцсэн томоохон жагсаал үргэлжилсээр байна. 10 хоног үргэлжилж байгаа жагсаал, үүсээд байгаа эмх замбараагүй байдлын улмаас Оттава хотын дарга Жим Ватсон онц байдал зарлалаа.
Ковидын хязгаарлалт, вакцины мандатыг эсэргүүцсэн ачаа тээврийн жолооч нар “Эрх чөлөөний цуваа” нэртэй жагсаалыг зохион байгуулсан юм. АНУ Канадын хилээр гарах ачаа тээврийн машины жолооч нарт заавал вакцин хийлгэсэн байх шаардлагыг тавьснаар эхэлсэн тус жагсаал, яваандаа ерөнхий сайд Жастин Трюпогийн эсрэг болж хувирчээ.
Жагсагчид хотын төвийн ихэнх замыг том оврын ачааны машинуудаар хаасан байна. Мөн вакцины мандатын хугацаа дуусах хүртэл ачаа тээвэрт явахгүй гэдгээ жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдээд байгаа юм.

Харин Канадын засгийн газар вакцины асуудал дээр байр сууриасаа ухрахгүй гэж мэдэгджээ. Тус улсын засгийн газрын мэдэгдэлд, “Бид 2021 оны сонгуульд вакцины мандатын тухай асуудлаар олон нийтийн санал асуулга явуулсан. Бид Канадчуудын дийлэнх олонхийн дэмжлэгтэйгээр амласан амлалтаа биелүүлж байна” гэжээ.
Харин ачаа тээврийн жолооч нарын жагсаалыг АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп, Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нар дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн энэхүү жагсаал АНУ-ын Бүгд найрамдах намын олон гишүүдийн дэмжлэгийг авсан байна.
Өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдвар авсан Жастин Трюдо эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд цэргийн хүчийг ашиглахгүй гэж мэдэгдсэн. Тэрбээр аюулгүй байдлын үүднээс өнгөрсөн амралтын өдөр гэр бүлийнхэнтэйгээ хотоос гарсан ч түүний байршлыг зарлаагүй байна.


More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...