“BIGBANG” хөвгүүдийн хамтлагийн гишүүд цэргийн албанд мордож, хамтлагийн үйл ажиллагаа дөрвөн жил завсарласны эцэст энэ хавар эргэн ирэлтээ хийнэ гэж YG агентлагаас албан ёсоор мэдээллээ.

“YG агентлаг”: “BIGBANG хамтлаг энэ хавар шинэ дуу гаргаж, дөрвөн гишүүнтэйгээр эргэн ирэлтээ хийнэ. Хамтлагийн гишүүд шинэ дууныхаа хоолойны бичлэгийг дуусгасан бөгөөд клипний зураг авалтыг хийхээр бэлдэж байна” гэв. Харин хамтлагийн эргэн ирэх огноо болон шинэ дууны нэр тодорхойгүй хэвээр байна.

2006 онд таван гишүүнтэй дебютээ хийсэн BIGBANG хамтлаг “Lies,” “Last Farewell,” “Fantastic Baby” and “Bang Bang Bang зэрэг хит дуунуудаараа Ази тивийг байлдан дагуулж байсан BIGBANG-ийн гишүүд цэргийн алба хааж, олон удаагийн скандалд орооцолдсоноор хамтлагийн үйл ажиллагаа урт хугацаанд завсарлаад байсан билээ.

Түүнчлэн хамтлагийн рэппер, гол нүүр царай болсон “T.O.P YG агентлагтай байгуулсан гэрээгээ цуцалж цаашид бие даасан уран бүтээлч, бизнесмэний хувиар ажиллахаар болсон ч хамтлагийнхаа үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцоно” гэлээ.

Are You Curious About the Latest News of Big Bang's Rapper T.O.P? Here Are  the Details and His Profile! | Channel-K

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Долоон настай охиныг мэхэлж, байрны гаднаас нь авч явжээ
Next post Б.Болдсайхан: Киргизэд гурван настай хүүгийн зүрхийг 80 минут зогсоож маш хүнд, төвөгтэй хагалгаа хийлээ. Зүрх өөрөө сайн сэргэж ажиллаж эхэлсэн