Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаярыг ажлаас нь чөлөөллөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар агаарын бохирдол хариуцсан зарим орлогч, дарга нарт хариуцлага тооцжээ.

Нийслэлийн Засаг Даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор боллоо. Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж байна” хэмээн мэдээлсэн.

Захирамжийн төслийг боловсруулж дууссан бөгөөд Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

+ There are no comments

Add yours