Ц.Чинбаяр: Цагаан сар хийж байна гээд бүгд өвдөж, хөл хорио тогтоохоос өөр аргагүй байдалд хүргэхгүйн тулд иргэд хичээх хэрэгтэй

Манай улсад омикрон хувилбарын тохиолдол албан ёсоор батлагдсан билээ. Тэгвэл омикрон хувилбарын нөхцөл байдалд хэрхэн анхаарах ёстой талаар ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр “Халдварлалт өндөр гэдэг нь олон хүн өвчилнө гэсэн үг. Олон хүн өвчилсөн тохиолдолд хүндрэл бага байгаа хэдий ч эрсдэлт бүлгийн ард иргэд өртвөл хүнд болон нэн хүнд хэлбэрээр өвчлөх боломжтой гэж үзнэ. Гэхдээ хувилбар нь өөрөө амьсгалын дээд замд үржиж байгаа учраас тэр бүр уушгийг гэмтээх нь бага байна. Хамгаалах арга зам нь тодорхой учраас эрсдэлт бүлгийн хүн амаа халдварт өртөж хүндрэхээс л сэргийлэхэд болно гэсэн үг.

Цагаан сарын дараа хичээл, сургуулиа хэвийн үргэлжлүүлж, бизнесээ хэвийн явуулж эдийн засгаа аврах эсэх сонголт иргэн бүрийн гарт байна. Цагаан сар хийж байна гээд бүгд контактад орж, өвдөж, хөл хорио тогтоохоос өөр аргагүй байдалд хүргэхгүйн тулд иргэд дор бүрнээ хариуцлагатай байж хичээх хэрэгтэй” гэв.

+ There are no comments

Add yours