Сүүлийн хоногт коронавируст халдварын 1208 тохиолдол бүртгэгджээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1208 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 397,664 болж нэмэгдлээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,483 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,259 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. 590 хүний биеийн байдал хүнд байгаа бол 33 хүн нэн хүнд оноштойгоор эмчлүүлж байна.

+ There are no comments

Add yours