Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд шинэ автомашины импорт, жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Уг хяналт шалгалтаар Япон Улсын Тоёота мотор корпорацийн Монгол Улс дахь онцгой эрхт дистрибьютер болох “Тоёота сэйлс монголиа” ХХК-ийн Өрсөлдөөний хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг илрүүлж 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгасан.
Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар суудлын шинэ автомашины импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч “Тоёота сэйлс монголиа” ХХК нь “Мөнххада” ХХК-тай, “Таванбогд” ХХК-тай тус тус байгуулсан дилерийн гэрээгээр “Таванбогд” ХХК, “Мөнххада” ХХК болон тэдгээрийн харилцан хамааралтай этгээдийг аливаа моторт тээврийн хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, багаж хэрэгсэл, дагалдах хэрэгслийг боловсруулах, үйлдвэрлэх, ханган нийлүүлэлтээр худалдан авах, жижиглэнгийн худалдаа, бусад хэлбэрээр борлуулах үйл ажиллагаа явуулахыг хориглож, тус хоригийг зөрчсөн тохиолдолд “Таванбогд” ХХК, “Мөнххада” ХХК нь “Тоёота сэйлс монголиа” ХХК-д учирсан аливаа алдагдал, хохирлыг нөхөн төлөх, гэрээг цуцлах нөхцөлийг зааж өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгаж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон.
Иймд “Тоёота сэйлс монголиа” ХХК-ийн дээрх үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 9.1 тэрбум төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
