С.Энхболд: Иргэд сайн дураараа вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “2022 оны нэгдүгээр сарын 4-ний байдлаар омикрон хувилбар 138 оронд бүртгэгдээд байгаа ба 200-400 мянган тохиолдолд хэлбэлзэж, 104 хүн нас баржээ. Эмнэлзүйн судалгаагаар халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, ханиах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрч байгаа аж.

Манай улсад 12-р сарын сүүл, энэ оны эхээр тохиолдлын тоо нэмэгдэж эхэлж байна. Энэ нь шинэ жилийн баяр, цэнгүүнтэй холбоотой юм. Омикрон хувилбар бүртгэгдсэн цагаас эхлэн хилийн тандалт, халдвар хамгаалалтаа эрчимжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 104 онгоц ирсэн ба үүгээр 411 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн. Түүн дотроо 244 энхийг сахиулагч байснаас 231 нь батлагдсан ба энэ сарын 3,4-нд эдгээд гарсан.

Манай улсад омикроныг тодорхойлдог аппаратыг суурилуулж, өнгөрсөн сарын 20-доор эхэлж шинжилгээ хийж эхэлсэн. Одоогоор шинжилгээний хариунууд эцэслэгдэж гараагүй байгаа ба тодорхой үе шаттай байдаг. Мөн 11,12 энэ нэгдүгээр сарын 100 сорьцыг Япон улс руу явуулсан ба хариу нь энэ сард ирэх ёстой. Энхийг сахиулагчдын ПСР шинжилгээгээр хэд хэдэн тохиолдол омикрон байх магадлалтай гэж заасан ч энэ нь баталгаатай биш, дахин оношлох явц хийгдэж байна.

Иргэдийн 48,2 хувь нь гурав дахь тундаа хамрагджээ. 4,5 сарын хугацаанд хамгаалах чадвар 60-50 хувьд хүрсэн байна. Тэгэхээр хугацаа уртсах тусам хамгаалах чадвар буурч байгаа учир иргэд дөрөв дэх тунг сайн дураар хийлгэх тогтоолын төслийг гаргалаа” гэв.

+ There are no comments

Add yours